Thursday, April 13, 2017

БОНБҮ-ний шинэчилсэн аргачлалын 3 дахь сургалт

Бид бүхэн БОНБҮ-ний шинэчилсэн аргачлалын дагуу холбогдох сургалтыг үнэлгээний компаниудад 2015/06/04-нөөс 07 хооронд, 2017/01/25-наас 29-ний хооронд 2 дахь удаагаа зохион байгуулсан. Өмнөх сургалттай холбоотой мэдээллийг тус блокоор орж сонирхоно уу. 3 дахь удаагийн сургалтаа 4-р сард багтаан хийхээр төлөвлөж байгаа тул "СУРГАЛТЫН САНАЛ АСУУЛГА" хэсэгт байгаа мэдээллийг бөглөнө үү. Мөн сар бүхэн БОНБҮ-тэй холбоотойгоор семинар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллах сонирхолтой хүмүүс байвал холбогдоно уу. Семинарын хүрээнд бид БОНБҮ-ний олон улсын болн дотоодын туршлага, чиг хандлага, мөн хоорондоо туршлагаа солилцох, бидэнд тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэх бодолтой байгаа юм.

Sunday, January 8, 2017

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний талаарх сургалтын санал асуулга

Манай байгууллага нь БОНБҮ-ний шинэчилсэн аргачлалын дагуу холбогдох сургалтыг зохион байгуулдаг билээ. Тус сургалтыг зохион байгуулахадаа сургалтанд хамрагдах албан байгууллага, хүмүүсийн хэрэгцээнд тулгуулан сургалтын хөтөлбөрийг боловсруулан сургалтыг чанартай хийхийг эрмэлзэн ажилдаг болно. Иймд 2017 оны 2-р улиралд зохион байгуулахаар төлөвлөж байгаа санал асуулганд идэвхитэй оролцохыг хүсэь. Холбоо барих: Web: http://www.facebook.com/eiatraining.mongolia; E-mail: EIA.TrainingMon@gmail.com

Monday, January 2, 2017

БОНБҮ-ний сургалт

БОНБҮ-ний сургалтын тухай санал асуулгууд

2017 оны 1-р улиралд Байгаль орчны Нөлөөлөх Байдлын Үнэлгээний шинэчилсэн аргачлал, түүнд орсон загвар, загварчлалын хэрэглээний талаархи суртгалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

Сонирхсон хувь хүмүүс, судлаач, мэргэжилтэнгүүд, албан байгууллагууд дараахь санал асуулгыг бөглөнө үү. Мөн ганцаарчилсан сургалтыг хийх боломжтой 

Та бүхний санал асуулганд үндэслэн  боловсруулсан сургалтын хөтөлбөрийг сайжруулж, бүртгүүлсэн цахим шуудангаар холбогдох мэдээллүүдийг хүргүүлнэ.
Холбоо барих: Web: http://www.facebook.com/eiatraining.mongolia; E-mail: EIA.TrainingMon@gmail.com


Friday, December 30, 2016

“Уул уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө-талуудын оролцоо”сэдэвт сургалт

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж байгаа “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” MON/16/301 төслийн хүрээнд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг орон нутагт сайжруулах зорилгоор “Уул уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө-талуудын оролцоо”сэдэвт сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод мөн 21 аймгийн байгаль орчны мэргэжилтэнүүдэд 2016 оны 12 сарын 19 өдөр Улаанбаатар хотод тус тус хамтран зохион байгууллаа.

Saturday, June 20, 2015

БОНБҮ-ний нэгдүгээр шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

БОНБҮ-ний нэгдүгээр шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Бид бүхэн тус сайтаараа дамжуулан үнэлгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдээс санал асуулгыг бүтэн жилийн хугацаанд явуулсан. Тус санал асуулгад 60 гаруй үнэлгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан БОНБҮ-ний шинэчилсэн арга зүйн зааварт тусгагдсан загваруудын нэгдүгээр шатны сургалтыг 2015 оны 6-р сарын 4-нээс 7-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр санал асуулганы үр дүнг танилцуулсан.


Сургалтын хөтөлбөртэй танилцана уу.



Тус сургалтанд зориулж тухай загвар бүрийн сэдэвчилсэн гарын авлагыг бэлдсэн. Жишээ гарын авлагыг сонирхоно уу.



Сургалтын үйл явцын фото зургийн альбомыг сонирхоно уу.

Тус сургалтанд оролцсон аж ахуйн нэгж, мэргэжилтэнгүүдтэй баярлалаа. Сургалтын талаарх нэмэлт мэдээлэл болон дараагийн сургалтанд оролцох сонирхолтой хүмүүс дараахь хаягуудаар холбогдоно уу.



Saturday, March 21, 2015

БОНБҮ-ний сургалтын тухай санал асуулгууд

БОНБҮ-ний сургалтын тухай санал асуулгууд

Ойрын хугацаанд Байгаль орчны Нөлөөлөх Байдлын Үнэлгээний шинэчилсэн аргачлал, түүнд орсон загвар, загварчлалын хэрэглээний талаархи суртгалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

Сонирхсон хувь хүмүүс, судлаач, мэргэжилтэнгүүд, албан байгууллагууд дараахь санал асуулгыг бөглөнө үү. 

Та бүхний санал асуулганд үндэслэн  боловсруулсан сургалтын хөтөлбөрийг сайжруулж, бүртгүүлсэн цахим шуудангаар холбогдох мэдээллүүдийг хүргүүлнэ.


Monday, April 14, 2014

"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чадавхийг дээшлүүлэх" сэдэвт сургалтын аргачлалын илтгэлүүдээс

"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чадавхийг дээшлүүлэх" сэдэвт сургалтын аргачлалын илтгэлүүдээс 

Сургалтанд танилцуулсан аргачлал болон загварчлалын тухай илтгэлүүдээс:

  • Стратеги болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргачлал - МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, И.Бямбахүү

  • Байгаль орчинд нөлөөлөлх үнэлгээний аргачлал, анхаарах гол асуудлууд - "Цэнгэг ус, экосистемийн судалгааны хүрээлэн" ТББ, ТУЗ-ийн дарга, Др. Д.Доржсүрэн

  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал - "Эко Трэйд" ХХК, Т.Энхтулга

  • Airmod, ISC3 загварын арга зүй түүний хэрэглээ - "ОС МТ" ХХК, Проф., Др. Р.Мижиддорж 
  • Урсацын HBV загварын аргазүй, түүний хэрэглээ - МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, И.Бямбахүү
 
  • БОНБҮ-д Геомэдээллийн хэрэглээ, ач холбогдол - "Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн" ТББ, Л.Очирхуяг
  • Century загварын арга зүй, түүний хэрэглээ - МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, И.Бямбахүү
 
  • Marxan загвар, түүний арга зүй болон хэрэглээ - "Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн" ТББ, Л.Очирхуяг
 

"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чадавхийг дээшлүүлэх" сэдэвт сургалтын илтгэлүүдээс

"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чадавхийг дээшлүүлэх" сэдэвт сургалтын илтгэлүүдээс


Өмнө танилцуулж байснаараа сургалтанд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс оруулж байна:
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний өнөөгийн байдал хандлага - Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо (БОҮЭХ)-ны тэргүүн, Ц.Адьяасүрэн 

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцогч талуудын үүрэг, хариуцлага - БОҮЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Д.Энхбаяр

"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чадавхийг дээшлүүлэх" сэдэвт сургалт

"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чадавхийг дээшлүүлэх" сэдэвт сургалт 

Өнгөрөгч долоо хоногт "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чадавхийг дээшлүүлэх" сэдэвт сургалт болж өнгөрлөө. Сургалтын тухай танилцуулга:


Удахгүй та бүхэнд сургалтаар хэлэлцсэн  илтгэлүүдийг танилцуулна.




Sunday, February 23, 2014

Санал асуулга

Хэлэлцүүлэг


Хэлэлцүүлэг

Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд анхаарах гол асуудлуудын тухай хэлэлцэх болно.

БОНБҮ-ийн аргачлал, загварчлал

БОНБҮ-ийн аргачлал, загварчлал

“Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийх шинэчилсэн аргачлал, түүнд тусгагдсан загварчлалуудын тухай

БОНБҮ-ийн эрх зүй, журам


БОНБҮ-ийн эрх зүй, журам

“Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ”-нд мөрдөх хууль, эрх зүйн шинэчлэл, түүнтэй холбоотой журмуудын тухай

Ерөнхий мэдээлэл



Ерөнхий мэдээлэл


Байгаль орчин, байгалийн нөөц, баялагийн ашиглалт, уул уурхай, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд байгаль орчны үнэлгээг боловсруулах, тооцоолол хийх аргачлал, тайланд шаардлагатай мэдээ, өгөгдлүүдэд газарзүйн болон оронзайн мэдээллийн системүүдийг ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, сэдэвчилсэн зураглал үйлдэх, орон зайн дүн шинжилгээ, загварчлал гүйцэтгэх, нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлал, стандартуудыг онолын үндсэн ойлголт болон Монгол орны нөхцөл байдалд уялдуулан, байгаль орчин, үнэлгээний мэргэжилтэнгүүдийг чадавхижүүлах болно.