Saturday, June 20, 2015

БОНБҮ-ний нэгдүгээр шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

БОНБҮ-ний нэгдүгээр шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Бид бүхэн тус сайтаараа дамжуулан үнэлгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдээс санал асуулгыг бүтэн жилийн хугацаанд явуулсан. Тус санал асуулгад 60 гаруй үнэлгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан БОНБҮ-ний шинэчилсэн арга зүйн зааварт тусгагдсан загваруудын нэгдүгээр шатны сургалтыг 2015 оны 6-р сарын 4-нээс 7-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр санал асуулганы үр дүнг танилцуулсан.


Сургалтын хөтөлбөртэй танилцана уу.



Тус сургалтанд зориулж тухай загвар бүрийн сэдэвчилсэн гарын авлагыг бэлдсэн. Жишээ гарын авлагыг сонирхоно уу.



Сургалтын үйл явцын фото зургийн альбомыг сонирхоно уу.

Тус сургалтанд оролцсон аж ахуйн нэгж, мэргэжилтэнгүүдтэй баярлалаа. Сургалтын талаарх нэмэлт мэдээлэл болон дараагийн сургалтанд оролцох сонирхолтой хүмүүс дараахь хаягуудаар холбогдоно уу.



Saturday, March 21, 2015

БОНБҮ-ний сургалтын тухай санал асуулгууд

БОНБҮ-ний сургалтын тухай санал асуулгууд

Ойрын хугацаанд Байгаль орчны Нөлөөлөх Байдлын Үнэлгээний шинэчилсэн аргачлал, түүнд орсон загвар, загварчлалын хэрэглээний талаархи суртгалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

Сонирхсон хувь хүмүүс, судлаач, мэргэжилтэнгүүд, албан байгууллагууд дараахь санал асуулгыг бөглөнө үү. 

Та бүхний санал асуулганд үндэслэн  боловсруулсан сургалтын хөтөлбөрийг сайжруулж, бүртгүүлсэн цахим шуудангаар холбогдох мэдээллүүдийг хүргүүлнэ.