Friday, December 30, 2016

“Уул уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө-талуудын оролцоо”сэдэвт сургалт

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж байгаа “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” MON/16/301 төслийн хүрээнд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг орон нутагт сайжруулах зорилгоор “Уул уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө-талуудын оролцоо”сэдэвт сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод мөн 21 аймгийн байгаль орчны мэргэжилтэнүүдэд 2016 оны 12 сарын 19 өдөр Улаанбаатар хотод тус тус хамтран зохион байгууллаа.