Thursday, April 13, 2017

БОНБҮ-ний шинэчилсэн аргачлалын 3 дахь сургалт

Бид бүхэн БОНБҮ-ний шинэчилсэн аргачлалын дагуу холбогдох сургалтыг үнэлгээний компаниудад 2015/06/04-нөөс 07 хооронд, 2017/01/25-наас 29-ний хооронд 2 дахь удаагаа зохион байгуулсан. Өмнөх сургалттай холбоотой мэдээллийг тус блокоор орж сонирхоно уу. 3 дахь удаагийн сургалтаа 4-р сард багтаан хийхээр төлөвлөж байгаа тул "СУРГАЛТЫН САНАЛ АСУУЛГА" хэсэгт байгаа мэдээллийг бөглөнө үү. Мөн сар бүхэн БОНБҮ-тэй холбоотойгоор семинар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллах сонирхолтой хүмүүс байвал холбогдоно уу. Семинарын хүрээнд бид БОНБҮ-ний олон улсын болн дотоодын туршлага, чиг хандлага, мөн хоорондоо туршлагаа солилцох, бидэнд тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэх бодолтой байгаа юм.